Кареьр

Байгууллагын соёл

Байгууллагын соёлын гол илэрхийлэл бол ХАРИУЦЛАГАТАЙ, БҮТЭЭЛЧ, ЭВСЭГ ХАМТ ОЛОН байх явдал юм. Аливаа амжилтын үндсэн суурь нь ажлын сахилга батыг ухамсарласан, үнэнч шударга, хариуцлагатай ажилтны үйл хөдлөл байдаг. Ийм учраас бид эхлээд ажил амьдралдаа хариуцлагатай ханддаг хүнийг сонгон шалгаруулж ажилд авдаг. Энэ утгаараа эвсэг, бүтээлч хамт олон байж нэг зорилгынхоо төлөө тэмүүлж ажиллах нь амжилтын эхлэл юм. Үүний тулд бид ажилтнууддаа тэгш боломжийг олгож, хүний нөөцийн нээлттэй, шударга системийн тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хүний нөөцийн бодлого

Бид ажилтнуудынхаа СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ нэмэгдүүлэхэд үйл ажиллагааныхаа чиглэлийг хандуулдаг.

Ажилтан өндөр сэтгэл ханамжтай байх нь эргээд байгууллагадаа тогтвор суурьшилтай, өндөр бүтээмжтэй, итгэл дүүрэн ажиллах гол хүчин зүйл бөгөөд үүний тулд дараах хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Ажилдаа эзний сэтгэлээр хандах, хариуцлагатай, мэргэжлийн ур чадвартай ажилчидаар баг хамт олныг бүрдүүлэх
  • Ажилчдын мэргэжлийн ур чадварт үндэслэсэн өрсөлдөхүйц цалин хөлс, нэмэгдэл цалин олгодог.
  • Ажиллагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг байгууллагын сар, улирал, жилийн гүйцэтгэлтэй уялдсан хэмжиж болохуйц шалгуур үзүүлэлтээр үндэслэн үнэлдэг.
  • Ажиллагчдын ажилдаа хандах хандлага, сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дотоод санал гомдлын менежментийн систем, цасны баяр, сарын шилдэг ажилтан, спортын уралдаан тэмцээн гм олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
  • Сахилга баттай, бүтээлч, эвсэг хамт олон байх нь манай байгууллагын соёлын гол илэрхийлэл юм.

Нээлттэй ажлын байр
Борлуулалт төлөвлөлтийн хэлтэс

Борлуулалтын менежер

Дэлгэрэнгүй