Драгон төвийн урд 500-600 машины зогсоол нэмж барина

3 жил, 6 сар өмнө


Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг Драгон төвд ажиллуулж байгаатай холбогдуулан тус төвийн урд хэсэгт 500-600 автомашины зогсоолыг шинээр барихаар ажил эхлүүлсэн байна.

Ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгондахь салбарын албан ёсны нээлт энэ сарын 16-нд болохоор төлөвлөөд байгаа аж. Дашрамд сонирхуулахад тус төвөөс нийслэлийн 200 гаруй үйлчилгээг нэг дор авах боломжтойгоос гадна газрын харилцаатай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ мэдээлэл