“Драгон” ОУ-ын терминал нээлтээ хийлээ

4 жил, 5 сар өмнө

Орон нутгийг зорих иргэд орчин цагийн стандартыг хангасан тав тухтай орчинд дугаарлан үйлчлүүлж, энэхүү найман давхар шилэн барилгад байрлах үйчилгээний төв, ресторан, зоогийн газарт саатна. Ийнхүү хуучнаар иргэдийн дунд “Драгон автовокзал” хэмээн нэрлэгдэж заншсан “Сонгинохайрхан автовокзал” хүрээгээ тэлэн өнгө нэмж, олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминал болон өргөжжээ. Тус терминалын нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн ёслолд “Драгон Холдинг” ХХК-ийн ерөнхий захирал С.Баярт, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү,

1999 оноос “Драгон Холдинг” ХХК-д тухайн үеийн удирдлагын шийдвэрийн дагуу тээврийн товчооноос төв замын ачааллыг бууруулах зорилгоор зорчигч тээврийн төв шилжин байрласнаас хойш Автотээврийн үндэсний төвтэй хамтран ажиллаад 16 жил болжээ.


Нийслэлийн баруун болон баруун хойд зүгт оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчид ч гэсэн тус төвөөр үйлчлүүлэх өргөн боломж бүрдсэн төдийгүй үйлчилгээ төвлөрснөөр үнэ буурч, барааны сонголт нэмэгдэх сайн талтайг албаныхан онцолж байлаа.

Өнөөдрийн байдлаар “Драгон Олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминал”-аас Олон улсын болон хот хоорондын 16 аймаг 48 чиглэлд 37 аж ахуйн нэгжийн 700 гаруй тээврийн хэрэгслээр өдөрт 6000 гаруй хүн үйлчлүүлж байна.

Төслийн дараагийн шатанд томоохон худалдаа, үйлчилгээ төвүүд, тохилог орон сууцны шинэ хорооллууд баригдах гэнэ.






Мэдээ мэдээлэл