
Бизнесийн салбар
“Драгон” төвийг дахин шинээр төлөвлөж Олон улсын зорчигч тээврийн терминал, зочид буудал, орон сууц, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний “Драгон цогцолбор” барьж байгуулахаар зорилт тавин ажиллаж байна
Драгон төв
“Драгон Холдинг” ХХК нь бүх төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр өөрийн байранд түрээсийн үйл ажиллагааг голлон явуулж байна. Үүнд хүнс, барааны зах, нийтийн хоолны газар, ресторан, банк санхүүгийн байгууллагууд, үүрэн телефоны операторууд, ломбард, хүн, малын эмийн худалдаа, барилгын материал, гар утасны худалдаа гэх мэт үйлчилгээнүүд байдаг. Эдгээр бүх төрлийн үйлчилгээнүүдийг цогцоор нь нэг дор шийдвэрлэж өгснөөр үйлчлүүлэгчийн цагийг хэмнэж нэг дороос бүх үйлчилгээг авах боломж бүрдсэн нь манай нэг давуу тал юм.
Мөн өдөрт 10000-13000 Нийслэл болон хөдөө, орон нутгийн зорчигчид зорчдог нь давуу тал бөгөөд худалдааны төвийн ашиг орлогод эерэгээр нөлөөлдөг.
Манай компанийн үүсгэн байгуулагчид болон удирдлагууд нь удаан хугацаагаар дээрх үйл ажиллагааг эрхэлж ирсэн олон жилийн ажлын туршлагатай. Түүнчлэн АНУ-ын Нью Йоркийн их сургуулийг бизнесийн удирдлагаар дүүргэсэн чадварлаг удирдлаган дор мэргэжлийн ажилтан албан хаагчдаар бүрдсэн баг хамт олонтой, төв зам дагуу байрлал сайтай, өөрийн байрандаа үйл ажиллагаагаа явуулдаг зэрэг нь манай компанийн өрсөлдөх чадварын давуу тал юм.
- Хүнсний бөөний төв
- Барааны зах
- Гар утасны худалдаа, засвар үйлчилгээ
- Авто вокзал
- Банк, банк бус санхүүгийн байгууллага
- Үүрэн холбооны опператорууд
- Супермаркет
- Ресторан, паб, караоке
- Цайны газар
- Үсчин
- Эмийн сан
- Бусад
Асралт групп
“Асралт” аялал жуулчлал, амралт сувилал, эко үйлдвэрлэл, ботаникийн цэцэрлэгийн цогцолбор
Этүгэн зочид буудал
Манай Этүгэн зочид буудал нь хотын А зэрэглэлийн бүсэд 1751мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 5 таван давхар барилга юм. Тус зочид буудал нь стандарт, хагас люкс, люкс зэрэг 24 н өрөөтэй бөгөөд 2017 оны 2-р хагаст шинэчлэгдэж дахин засвар хийж үйл ажиллгаагаа явуулж байна. Мөн этүгэн зочид буудалд Ресторан, караоке зэрэг үйлчилгээтэй.
Холбоо барих:
Баянгол дүүргийн 4-р хороо, Хатанбаатармагсаржавын гудамж Этүгэн зочид буудал, утас 89807106, www.facebook.com/etugenhotel
Сансар үйлчилгээний төв
Сансарын үйлчилгээний төвийн баруун жигүүрт байрлах нийт 832мкв талбайд зочид буудал, караоке, паб зэрэг үйлчилгээний төвүүд үйл ажиллагаагаа явуулж байна.