Асралт групп = асралт-групп

“Асралт” аялал жуулчлал, амралт сувилал, эко үйлдвэрлэл, ботаникийн цэцэрлэгийн цогцолбор

УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 26/08 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичигт” нийслэл улаанбаатар хотын дагуул хот тосгодод үйлдвэрлэл технологийн газруудыг байгуулж хөгжүүлэхээр заасан заалтыг орон нутагт хэрэгжүүлж, Төв аймгийн Эрдэнэ сумын Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт өвөрмөгц тогтоц бүхий газар нутагт биологийн төрөл зүйл, гол мөрнүүдийн сав, түүх соёлын өв, ховор нандин олдвор бүхий газар нутгийг байгалийн зүй тогтол, нийгэм эдийн засгийн хэрэгцээтэй уялдуулан хөгжүүлж, байгалийн унаган төрх, хэв шинжийг хэвээр хадгалан, орон нутгийн эрх ашигт нийцсэн байгалийн “Аялал жуулчлал, амралт сувилал, эко үйлдвэрлэл, ботаникийн цэцэрлэгийн цогцолбор” байгуулснаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангаж, хүн ардыг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, хүүхэд залуучууд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж, байгалийн эрдэст цэвэр усаар дотооодын хэрэгцээг хангахаас гадна гадаадад экспортлох нөхцлийг бүрдүүлэхэд төслийн үр дүн, ач холбогдол оршино.