Бидний тухай

Танилцуулга

“Драгон Холдинг” ХХК нь анх 1993 оноос “Луу 3” ХЭАА, 1996 оноос “Дөрвөн луу” ХХК, 2008 оноос “Драгон Холдинг” ХХК нэртэйгээр хүнсний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээг 24 жилийн турш эрхлэн явуулж ирсэн. Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд 14,106 м.кв газартай 9618 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний төвийн барилга байгууламжтай, 2 гишүүнтэй хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Бид 2015 онд Драгон худалдааны төв, Олон улсын автовокзал байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан.

2017 оны байдлаар нийт 40 гаруй ажилтан, 350 гаруй түрээслэгч бизнес эрхлэгч байгууллагын 1000 орчим ажилтнуудын ажлын байрыг бий болгон ажиллаж байна. Манай Драгон худалдаа үйлчилгээний цогцолбор төвөөр өдөртөө 8000-10000 мянган хэрэглэгчид өдөр тутам үйлчлүүлдэг.

Салбар нэгж байгууллагууд: Сансар зочид буудал, паб караоке. /сансар үйлчилгээний төвд/, Этүгэн зочид буудал /төмөр замд/, Драгон цогцолбор /москвагийн гудамж/

Захирлын мэндчилгээ

"Драгон Холдинг" ХХК-ийн нийт ажилтнууд болон хувийнхаа зүгээс таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилж байна. Бид 20 гаруй жилийн тэртээд компаниа үүсгэн байгуулж бизнесийн гараагаа эхэлж байсан бол чанартай үйлчилгээ, шударга хөдөлмөр, бизнесийн ёс зүйг эрхэмлэн, хэрэглэгчдээ дээдэлж ажилласны үр дүнд үндэсний хэмжээний томоохон компани болон хөгжсөн.

Өдгөө бид "Драгон Холдинг" ХХК-н хэмжээнд 300 гаруй ажиллагсад, 50 гаруй нийлүүлэгч харилцагч компаниудтай хамтран ажиллаж байна.

"Драгон Холдинг" ХХК байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хөгжил дэвшлийн нэг болох үйлдвэр, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсаар ирсэн.

Энэ бүх хугацаанд бидний салбартаа гаргасан ололт амжилт манай албан хаагчид, хамтран ажиллагч бизнесийн түншүүд, харилцагч байгууллагууд, хэрэглэгчдийн маань итгэлийн дүн билээ.

Бидэнтэй хамтран ажиллагсаддаа чин сэтгэлийн зүгээс талархалаа илэрхийлэхийн ялдамд та бүхний итгэлийг улам бүр дааж явах болно гэдгээ хариуцлагатайгаар илэрхийлж байна.

"Драгон Холдинг" ХХК-ийн Ерөнхий захирал С.Баярт

Түүхэн хэлхээс

1993-1994 Луу 3” ХЭАА - Дэлгүүр, Зоогийн газар
1994-2010
Луу 3” ХЭАА - Архины үйлдвэрлэл, худалдаа
1995-2010 “Дөрвөн луу”

Худалдаа үйлчилгээний төв, Супермаркет, Бар ресторан, Шөнийн клуб, Караоке, Биллиард, Авто засвар

1999-2002 “Дөрвөн луу” - Импортын хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
1999-2005 “Дөрвөн луу”

- Драгон диско клуб
- Драгон кабаре театр /театрчилсан тоглолт, төрөл бүрийн шоу, арга хэмжээнүүд/

2000-2010 “Дөрвөн луу”

- Авто вокзал
- Зочид буудал

2004-2006 “Дөрвөн луу” - Алтны уурхайн хайгуул, ашиглалт
2003-2005 “Драгон Холдинг” ХХК - Газар тариалангийн үйлдвэрлэл
2010 “Драгон Холдинг” ХХК

“Драгон” төвийн өргөтгөлийг барьж хүнс, барааны зах, бүх төрлийн түрээсийн үйл ажиллагаа явуулж эхлэв

1996-2011 “Драгон Холдинг” ХХК - Барилга угсралт Интерьер, экстерьер засвар үйлчилгээ
2006-2017 “Драгон Холдинг” ХХК - Этүгэн зочид буудал, үйлчилгээний барилга
2004-2017 “Драгон Холдинг” ХХК - Сансар үйлчилгээний төв
2012-2015
“Драгон Холдинг” ХХК

“Драгон Терминал” олон улсын зорчигч тээврийн төв, худалдаа үйлчилгээний төв ашиглалтанд оруулав.

Алсын хараа, зорилт

Хэрэглэгч, түншүүдээ дээдэлж, чадварлаг менежменттэйгээр зорьсон бизнесээ хурдтайгаар эрхэлдэг, олон улсын чанар стандартыг нэвтрүүлсэн хөгжлийн түүчээ манлайлагч компани болох.

“Драгон” төвийг дахин шинээр төлөвлөж Олон улсын зорчигч тээврийн терминал, зочид буудал, орон сууц, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний “Драгон цогцолбор” барьж байгуулахаар зорилт тавин ажиллаж байна

Таних тэмдэг

Эрдэмтэд, судлаачид ЛУУГ Төв Ази болон Монголын говь, тал хээрт анх үүссэн гэсэн дүгнэлт хийжээ. Хүннүгийн нийслэл Луут хот, дараа дараагийн улсуудын гол хот нь Орхоны сав дагуу нутаглаж байснаас үзэхэд Хүннү нарын нүүдэлчдийн соёл иргэншлийн өлгий, төв болох нь баталгаатай асуудал юм.

Хүннүгийн Эзэн Шаньюйгийн хэрэглэж байсан Алтан Луут бүс Ноён уулын Хүннүгийн булшнаас гарсан Лууны дүрс. Луу хятадаас өмнө Монголд бүтээгдсэн байх үндэстэй.

Бид Монгол лууны хэлбэрийг хайж судалсан бөгөөд Хүннүгийн үед хэрэглэж байсан морины тоног дээр байх лууны дүрсийг үндэслэн өөрийн таних тэмдгийн загварыг гаргаж авсан юм.

Драгончууд

БИД ДРАГОНЫ ЗАРЧМАА УХАМСАРЛАН ҮЙЛЧИЛНЭ.

Бид Драгон авто вокзалаар үйлчлүүлж буй орон нутгын үйлчлүүлэгчид болон манай төвөөр тогтмол үйлчлүүлдэг хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээд цэгт байлгах хэрэгцээт бүхий л үйлчилгээг нэг дор цогцлоохыг эрхэмлэн ажиллаж хамгийн шилдэг үйлчилгээний байгууллагуудын салбар төвүүдийг шинээр нээн төвлөрүүлж, Улаанбаатар хотын баруун бүсийн үйлчилгээний төв цэг болон таньд үйлчилнэ.

Гүйцэтгэх захирал Б.Октябрь
Дэд захирал Б.Жавхлан / 99102623 /
Ерөнхий нягтлан Б.Нямсүрэн / 91991682 /
Ерөнхий инженер Б.Баярцэнгэл / 99010180 /

Маркетингийн менежер Г.Батжаргал / 98044444 /
Борлуулалтын менежер
/ 91919180 /
Гэрээ хариуцсан менежер
Ч.Эрдэнэболд / 89110406 /
Захирлын туслах-Хүний нөөц Ч.Амгаланзаяа / 99032578 /
АҮХХ-ийн ахлах ажилтан Д.Цэндхүү / 99233019 /
Зохион байгуулагч
Д.Цэндхүү / 99233019 /
Цахилгаанчин
Д.Уламцогт / 91117214 /
Сантехникч
н.Дорж / 88575726 /

Бидний амжилт

  • Нийслэл дүүргийн тэргүүний татвар төлөгч, шилдэг аж ахуйн нэгж байгууллага / 1997-2010 он /
  • Монгол улсын шилдэг 50 аж ахуйн нэгж өргөмжлөлт байгууллага / 1997 он /
  • Монгол улсын Татварын Ерөнхий газрын шилдэг татвар төлөгч байгууллага / 1998 он /
  • Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын өргөмжлөл / 2000 он /
  • Хамгийн олон ажлын байр гаргасан ажил олгогч байгууллагаар шалгарсан / 2012 он /